24 May 2009

Сонгууль-2009

Өчигдөр Цэцээгүн яваад ирлээ. Гэртээ 23 цаг өнгөрөөгөөд орж ирсэн. Дэлгэрэнгүй тайланг яваандаа бичнээ. Өглөө сэрсэн чинь хамаг бие хөндүүр, булараад. Хөдөлгөөний дутагдалд орсон байсан нь тодорхой.
Өглөө нэг л удаан хөдөлгөөнтэй хүн (хурдаг алхахаар энд тэнд хөндүүрлэж өвдөөд) сонгуулиа өгчихөөд орж ирлээ. Би 1997 оны ерөнхийлөгчийн сонгуулиас хойш (их хурлын, орон нутгийн, ерөнхийлөгчийн) бүх сонгуулийг иргэний үүргээ биелүүлж өгсөөр ирсэн. Эрт очвол амар, хүн бага байдаг. Тэгсэн энэ удаад урт дараалал угтсан да. Иргэд их идэвхитэй байна гэж бодсон чинь байрны дугаараар дэвтэрлэдэг байсан бүртгэлээ найзууд сонгогчийн үнэмлэхний дугаараар дэвтэрлээд, улмаар мэдээллээ олох гэж будилаад удаад байгаагаас болсон дараалал юм билээ. Мөн очерлоод зогсож буй улсад Эрүүгийн хуулийн зүйл ангиудыг танилцуулдаг болж. Хамгийн завхарсан зүйл нь, гарах алдад нэг нөхөр иргэний үнэмлэх дээр сонгуулийн хэсгийн хорооны дугаар бүхий дардас хонхойтол дардаг юм да. За тэгээд сонгуулийн тухай дуугаа сонсъё до.


No comments:

Post a Comment