14 February 2017

Gildan

UPD 2017.02.14 16:47
Уншигч (https://www.facebook.com/amarmend) зураг илгээсэн байна. Дагалдах тайлбар нь: tainan, taiwand harlaa.

2016.02.01 00:25
Хүний хэрэглээ янз бүр байж болно: тансаг, хэвийн, чамин, хямд г.м. Хувцас хунарын хувьд ч гэсэн ийм л байдаг. Миний хувьд аль болох биед эвтэй, болж өгвөл натурал, бас чанар-үнэ харьцаа нь эрүүл ухаанд багтахуйц гутал, хувцас худалдаж авдаг. Нэг газраас бараа аваад тэр нь таалагдвал эргээд тэр газраа очдог. Би брэнд хөөдөггүй, гэхдээ аль нэг брэндийн бүтээгдэхүүн таалагдвал дараа нь дахиж авдаг. Таалагдахгүй бол ойлгомжтой - дахиж авахгүй. Үйлчилгээ яг ижилхэн - чанартай үйлчилгээ үзүүлсэн хүний утсыг би тэмдэглэж үлддэг, халтуурдсан гарынхыг шууд устгадаг. Байнга биш ч гэлээ үйлчлүүлэхийг хичээдэг газар хүн болгонд байдаг. Миний хувьд ч гэсэн сайн гэж үзэх газар, дэлгүүр, брэнд бий. Жишээ нь: ноолуурын хувьд бол яалт ч үгүй Говийнх бусдаасаа дээр. Хорооллын Норд дэлгүүрт (загвар тааруу ч) чийг татдаггүй польш гутал байдаг. Sony-гийн цахилгаан бараа яагаад ч юм эдэлгээ сайн даадаг. Transcend, Toshiba-гийн HDD-үүд - чулуу, 11-р сургуулийн урд муугуй турк жинс зардаг дэлгүүр бий г.м. үргэлжлүүлвэл урт жагсаалт болно. Энэ бүгд түрүүн хэлсэнчлэн чанар-үнэ харьцаа нь таарсан бараа бүтээгдэхүүн байгаа юм. Хэт үнэтэй биш, тэгээд чанартай. Тэгэхгүй бол Улаанбаатар их дэлгүүрт орно - Манжуурын бараа Европынхоос давсан үнээр худалдаалагдаж байх жишээний
Энэ постоор хүн болгон төдийлөн мэддэггүй нэг брэндийг хэлж өгөх гэсэн юм. Gildan гэдэг. Футболка, цамц, поло тэргүүтэй хувцас үйлдвэрлэгч юм.
Аль 2010 онд эхнэр гадаадаас ирэхдээ надад футболка авсан байв. Хэрэглэсээр өдийг хүрсэн. Ирмэг нь сэмэрсэн, өнгө нь жаахан гандсан хэдий ч биед эвтэйхэн болохоор нь би хаялгүй гэртээ өмсөөд л байж байна.
2-3 жилийн өмнө Цагаан сарын бэлгэнд дайчлагдаад Дүнжингаравт тэнэж яваад футболкан дунд танил бичиг олж харав. Банг-ад хийгдсэн гэж бичигдсэн ч гэлээ урд хөршид хийгдсэн байх магадлал өндөр. Гэхдээ ямар нээх их үнэтэй юм биш, хульхидуулсан ч шалихгүй шатна гээд авсан. Одоо зүв зүгээр - сунаж дарвайсан зүйлгүй, энгэр дээрх бичиг нь хүртэл хэвээрээ. Гол нь биед эвтэйхэн гэж жигтэй. Миний дуртай футболка - зун салахгүй. Хөдөө гадаа өчнөөн өмсөж явсан - гандаачгүй.
Хамгийн инээдтэй нь - хэдэн өдрийн өмнө Мишээл-Экспо орлоо (бас л Цагаан сарын бэлтгэл ажил). Монголчуудад хийхгүй зүйл алга байна. Зарим нь сайхан л юм, зарим нь тиймхэн л юм. Гэхдээ хийж байна гэдэг нь өөрөө зөв процесс. Футболка олон газар зарагдаж байна лэ. Өөрсдөө оёхгүй байгаа нь ойлгомжтой, бэлдэц дээр наалт дараад "монголиан ти-ширт" хийгээд байгаа улс. Америкт гаргадаг, гадаадруу экспортлодог гээд нөхөр салдаггүй, шошгыг нь харахлаар Made in P.R.C. Тэгсэн нэг лангуун дээр танил бичиг харагддаг юм да. Би барьж үзээд л, оёдлыг нь хараад л шууд таньсан. RGB болгох үүднээс ногоон өнгийг сонгосон юм, ха-ха. 

No comments:

Post a Comment