29 May 2016

Нэр дэвшигчид

UPD 2016.05.29 23:09
Хэн хэнтэй өрсөлдөх вэ? гэсэн ikon.mn-ий мэдээний доод хэсгийг хараад өөрийн эрхгүй инээж орхилоо :-)
2016.05.29 12:36
Өнгөрсөн 5 дахь өдрөөс хойш нэр дэвшигчидийн талаарх мэдээлэл зурагт, интернэт, social сүлжээгээр тасралтгүй түгээстэй байгаа. Уламжлал ёсоор есөн шидийн нөхдүүд нэрээ дэвшүүлж. Хоёр гурван өдрийн өмнө Зоопарк дууг дэмий нийтэлээгүй л юм байна, хэ-хэ
Зарим тойргийн сонгогчдыг өрөвдөхөөс өөр арга алга. Эндээс хэнийг нь сонгох юм бэ гэмээр буюу үндсэндээ сонголт байхгүй тойргууд байгаа юм. 
Өнгөрсөн 7 хоногт хаалга тогшоод байхаар нь үүдээ нээв. Хоёр өвгөн зогсож байнаа: "Нэр ус, хаяг, регистрийн дугаараа энэ цаасан дээр бичээд гарын үсэг зураа" л гэж байна. Цаасыг нь аваад хартал ахмадын холбооны Баасан авгайг нэр дэвшүүлэхээр гарын үсэг цуглуулж байгаа нь тодорхой болов. Настай хүмүүс байсан болохоор би соёлтой татгалзаад хаалгаа хаасан, учир нь Баасан гуайг би тэнд хэрэгтэй хүн гэж бодохгүй байна. Үүний адил нэр дэвшигчдийн жагсаалтын 90% орчмыг нь адилхан "энэ нөхөр хэрэггүй дэ" гэж бодож байгаа. Ер нь бол 2 нам лидерүүдээ шинээр гарч буй хүмүүстэй тааруулж. Санал хуваагдаж МАНАН болох магадлалтай. Миний хувьд "үхсэн баас, болохгүй бол өгөхгүй байсан ч яадаг юм" гэсэн өнцгөөс асуудалд хандаж байгаа. Сонгууль өгөхгүй байх нь бас өөрөө сонголт мөн :)

No comments:

Post a Comment