25 December 2016

City Botanic Gardens. Part 1

2016.12.25. City Botanic Gardens.
Үдээс өмнө байж байгаад л бороо ороод байсан болохоор хол зугаалах боломж байсангүй. Өдрийн цайны дараа ойрхон ч болтугай гарцгаая гээд манайхаар бол Ботаникийн цэцэрлэг орцгоов.
Брисбэнд миний мэдэхийн хоёр Ботаник гарден бий. Нэг нь хотын төвд, нөгөөх нь арай хол, Mount Cout-tha-гийн ойролцоо. Энэ удаад ойрхоныг нь бодоод хотын төвийнхөөр зугаалав.
Янз бүрийн ургамалуудыг энэхүү цэцэрлэгт суулгаж нутагшуулж. 1800-аад онд суулгасан мод цөөнгүй. Бүгд дугаартай, мэдээлэл бүхий жижиг пайзтай. Гэхдээ энэ постод ургамал цэцэг биш тэмдэг, бичээс, барималуудыг түүвэрлэж оруулав.
Зөвхөн энэ цэцэрлэгт гэлтгүй тэмдэг, тэмдэглэгээ ер нь сайн хийгддэг.
Дүүрсэн хойлог гар байсан ч, англи хэлэндээ таг байсан ч ядаж зураг хараад ойлгоно.
Олон хэл дээрх заагч.
Мэдээллийн самбар элбэг. Цэцэрлэгийн хаахна яваагаа төвөггүй мэдээд авна. Хаана юу байгааг давхар харчихна.
Please clean up after your dog. Зураглал нь таалагдаж байна.
Цэцэрлэгийн нэг зах Брисбэн голд тулна. Нөгөө эрэг - Kangaroo Point Cliffs. Завь цөөгүй.
Энэ завины нэр нэг л танил харагдаад байдаг.
Саналаа! Бага тойрог дахь энэтхэг ресторантай адил нэртэй юм байна.
Завинууд бүгд хараа хяналтын дор.
Хөөрхөн жижиг хөшөө дурсгалууд цэцэрлэгт цөөнгүй бололтой. Бид бүх булан тохойгоор нь ороогүй.
Ойртоод сонирхохоор бичээсүүд илэрнэ. Jesus-д зориулсан бичиг бичээс их таардаг.
Өнөөдөр бүрхэг байсан болохоор нарны цаг зогссон байлаа.
Шил толь болсон зүйл харагдахаар нь яваад очлоо.
88 онд босгосон Morning Star гэдэг бүтээл юм байна. Хадааснуудын толгойг бичгийн элемент шиг эвтэйхэн шингээж.
Одоо дебилүүдийн тухай. Хорвоо дэлхий уужим, маанаг гарууд хаана ч бий, хэ-хэ. Зуу гаруй жил болсон мод:
Ойртоод харахлаар:
Мод хэдий чинээ том байна, төдий чинээ олон "шивээстэй". Тухайлбал:
Энэ сайхан модыг эрэмдэглэж дуусаж:
Зүрх сийлсэн нөхдүүд хоорондоо сууж олшироогүй байх гэж найдаж байна. 

Хадаг байсан бол уядаг л газар байна да гэсэн шүү юм бодоод явж байлаа, ха-ха.

No comments:

Post a Comment